Навч ба зүлэгнүүд

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

            Хавар цаг өнгөрч зуны дэлгэр сайхан цаг ирэхэд талд ургасан ганц улиас түмэн навчаа дэлгэн  ногоорч хөх цэнхэр тэнгэр, алтан нар, хөврөн нүүх үүлс, алсаас цэнхэртэх уулс болон цэцэг алагласан талтайгаа нийлээд хосгүй өнгө үзэмжийн нэгээхэн хэсэг болон найгана.

            Саваагүй зангаа хаяаагүй шинэхэн навч улиасны сүүдэрт намиран ургах хэсэг өвсрүү хандан "би ямар азтай юм бэ? Миний сайхан ногоон өнгө энэ модыг чимээд газар сайгүй харагдаж байгаа даа. Тэгээд ч би та нар шиг газар ургаагүй харин энэ сайхан модонд ургасан. Алс холын тэртээг би харж чадна харин та нар чаддаггүй. Хараач, Хараач талд хэсэг адуу бэлчин байна. Та хэд ч дээ тэднийг харахгүй биз. Пөөх энд тэндгүй хүүхдүүд тоглоод л ямар зугаатай харагданаа " хэмээн сагсууран онгирно. Тэгээд л өдөр нь тэдэнд тал дүүрэн ямар сайхан амьдрал байгааг яриад л харин шөнөдөө одод тэнгэрт гайхамшигтай сайхан байгааг магтаад л зунжингаа л онгирчээ. Зүлэг яахав  модны доороос одот тэнгэрийг харах биш. Нэг хэсэг нь навч шиг тавилангүйдээ гансараад нөгөө хэсэг нь "наадах чин худал ярьж байгаа юм" гээд л бүхэл зуныг үджээ.
            Намар цаг ирэн сэвэлзэх салхинд өнөөх навч үзэсгэлэнт шар өнгөтэй болоод өөрийгөө бүүрч ихээр тоон би ер нь алтанаас өнгөлөг харагдаад байгаа юм биш үү хэмээн намрын шар наранд өөрийгөө илүү ихээр харуулахыг хичээсээр байтал удахгүй хөөрөн онгирон байсан өнөөх навчны дуу хоолой ч зөөлөрч гэрэлт алтан өнгө нь нэг л зэвхийрч эхлэсэн боловч онгироо зангаа тавилгүй хавийн бүхэнд харсан үзсэн, азтай жаргалтайгаа гайхуулсаар хэдэн долоо хоногын дараа гэхэд анхлан ургасан мөчрөөсөө хүртэл чангахан зуурах тэнхэлгүй болсоор нэг л мэдэхэд салхины зөөлөн аясанд хүч сулдан унажээ.
            Эх модноосоо салсан навч хийсэн унахдаа өнөөх л хэдэн зүлэгний дэргэд газардав. Тэгээд дахин амилахааргүй үхэв. Өндөр настай хэдий ч өнөөх улиас навчисаа хаяахын цагт одот тэнгэрийг халхалхаа больж газрын хэдэн зүлэг хүртэл тэнгэрийг ширтэж чадахаар боллоо.
            Ийнхүү өөрийн сайхандаа бардан байсан навч үүрд мөнх хорвоог орхисон бол өвс харин ирэх жил нь үндэснээсээ эхлэн амилаж өөр нэгэн зуныг үзэх боллоо.

Хүн баян бай ядуу бай, сайхан бай муухай бай, мэдлэгтэй ч мэдлэггүй ч бүгд л адилхан төгсдөг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэтэй гэдгийг бидэнд батална.

Бусдын төлөө зориулагдсан амьдрал л амьдрахуйц үнэтэй амьдрал юм.
Алберт Эйнштэйн.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Хүний төлөө шатсаар дуусах тавилантай юм шиг байна лээ би. гэр бүл үр хүүхэд гэсээр... Хорвоод өөрийгөө хайрын эх булаг гэж бодоод бусдыг хайрлан хамгаалж амьдрахын утга учрыг ээж аав болоол мэднээ
бичсэн Цагаан хараацай цаг: 13:24, 2011-07-21 | Холбоос | |
Хэрвээ хүсвэл тийм байж чаднаа. smug
бичсэн Бахархал цаг: 15:27, 2010-11-01 | Холбоос | |
Би ийм байж чадах болов уу? эргэлзэх
Хүний төлөө цохилох зүрхтэй. Хийсэн үйлсийнхээ төлөө бардамнан сайрхдаггүй. Магтуулахын тулд ажилладаггүй. муулуулчих вий гэж хойргошдоггүй.
Би тийм байж чадах болов уу ?
эргэлзэх
бичсэн Ногоон дарь эх цаг: 14:46, 2010-11-01 | Холбоос | |
тэврэлт ирмэх ярзайтал инээх
бичсэн Бахархал цаг: 12:57, 2010-10-28 | Холбоос | |
bon_bon
аймар гүё юм өөө
хүн дээшилж дэвжиж болно өнгөрснөө мартаж болохгүй ....сайхан байж болно бусдыг огоорч үл болно гундхын цагт үнэнч нэг нь тучлавч гомдсон нэгэн түүнийг үл тоохын цагт буруугаа мэднэ гэтэл тэр л үед цаг оройтсон байх бий тиймээс бусдад жаргалыг бэлэглэж хүнд чадлын хэрээр туслах л тэр сайхан хүний зан болуу ингэж боджийна ....сийрүүлсэн bon_bon
бичсэн bon_bon цаг: 12:42, 2010-10-28 | Холбоос | |
тээст
бичсэн Бахархал цаг: 12:16, 2010-10-28 | Холбоос | |



:-)
 
xaax