үндэс...

бичсэн: Бахархал төрөл: Бахархал төрөхүй
Өглөө сэрэхдээ юу хийхээ зөнгөөрөө мэдэрдэг байсансан. Дүү нараа хамгийн түрүүнд сэрээж нүүр гарыг нь угаалгаж, ээжийн бэлдсэн хоолыг бүгдэд нь идүүлэх.  дараа нь хүн болгоны хийх  ажилыг нь хувиарлаж өгөөд хэр хийснийг нь шалгах. Тэгээд  бүгдийг нь авч гаран тоглуулах. гэхдээ бүгдийг нь харж хандаж байх ёстой. Ах хүний үүргээ гэж.
Би дүү байхийг хэзээ ч үзээгүй бас Өөрийгөө хэр ах байсныгаа ч мэдэхгүү.  Мэдэж байгаа зүйл маань гэвэл Би сайн ах байхийг л хичээх... Өөрийн дураар хүссэнээрээ байж хэнийг ч харахгүйгээр тоглож би үзээгүй ээ... гэхдээ энэ бүхэндээ би гутардагүй. Яагаад гэвэл бусадтай муудалцахаараа Би чамайг АГААдаа хэлнэ шоо гэж бусдыг айлгадаг дүүтэй хүн би.  Асуудал дунд АГАА энийг яадгийн гэж асуулгах дүүтэй болохоороо би зөрчилдөөнөөс айдаггүй ийн. Учир нь би тэднийхээ өмнө зам гаргаж бахархал бардамналыг нь төрүүлж  явах учиртай. 
харин одоо би тэднээсээ хол байгаа болохоор дотор маань давчуухан бас нэг тийм гунигтай. АХ-ын нөмөр нөөлөг, АХ-ын дулаан эвэршсэн ч гэсэн зөөлөнөөр тэвэрэх миний тэврэлт тэдэнд минь дутагдахаас илүүтэйгээр АХ байхийг минь мэдрүүлдэг тэдний маань зүггүйтэл, тэдний минь халамж надад хэрэгтэй байгаа болохоор...
Дүү нар минь ээ.  Би хэр сайн агаа байж чадсан вэ гэж асуухаасаа өмнө би та нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Учир нь та нар байгаа болохоор би АХ байх бахархалыг өөртөө олж авсан хүн шүү дээ. БИ ТА НАРТАА ХАЙРТАЙ.  ах чинь...



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

зурай тэгүүл аниа юм байна даа. танилцахад таатай байна.

Цээгий. төрөөгүй ах нь хэн ийн smug smug
бичсэн Бахархал цаг: 12:52, 2010-10-28 | Холбоос | |
хэхэ би ч 10н жилд байхдаа л чамархуу байсандаа гэж, золушка шиг ч юмуу. зүгээр л надаас өөр дүү нараа харах хооллох ундлах хүн өдөртөө байдаггүй байлаа гэж. одоо ч нээрээ тусдаа гарах нь гараал .... хөөрхөн ш д нээрээ баярлах
бичсэн Zurai цаг: 12:25, 2010-10-28 | Холбоос | |
гоё шүү
би ахтай хүн шүү бас төрсөн бөгөөд төрөөгүй 2ланд их хайртайм байгаашд хайртай ярзайтал инээх
бичсэн arch_tseegii цаг: 20:58, 2010-08-03 | Холбоос | |
Ах байх гоогоо л доо. Одоо бол дүү нар өрх тусгаарлаад зам мөрөө хөөцөн шд... Цагаан сараар л уулзах юмдаа тэдэнтэйгээ баярлах
бичсэн Хүслийнжигүүр цаг: 11:15, 2010-08-03 | Холбоос | |
ah baina gedeg amargui l dee, kkk, bi ailiin tom bolohoor bas l gicheedeg l blaa, odoo ch teed duu nar tom boltson doo
бичсэн sitgel цаг: 08:17, 2010-08-03 | Холбоос | |
Харин би ах байж үзээгүй айлын бага...Алгадуулж аашлуулах эгчтэй, архи уулаа гэж шанаадах ахтай л хүн дээ би...
бичсэн Зоригт ван цаг: 20:06, 2010-08-02 | Холбоос | |



:-)
 
xaax