2010-10-28

Навч ба зүлэгнүүд

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

            Хавар цаг өнгөрч зуны дэлгэр сайхан цаг ирэхэд талд ургасан ганц улиас түмэн навчаа дэлгэн  ногоорч хөх цэнхэр тэнгэр, алтан нар, хөврөн нүүх үүлс, алсаас цэнхэртэх уулс болон цэцэг алагласан талтайгаа нийлээд хосгүй өнгө үзэмжийн нэгээхэн хэсэг болон найгана.

            Саваагүй зангаа хаяаагүй шинэхэн навч улиасны сүүдэрт намиран ургах хэсэг өвсрүү хандан "би ямар азтай юм бэ? Миний сайхан ногоон өнгө энэ модыг чимээд газар сайгүй харагдаж байгаа даа. Тэгээд ч би та нар шиг газар ургаагүй харин энэ сайхан модонд ургасан. Алс холын тэртээг би харж чадна харин та нар чаддаггүй. Хар...

2010-10-27

Аргалд явжээ..

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

Саяхандуу ээжийгээ аргалд явжийнэ гэж зүүдлээд. Би ч нээх их зүүдэлдгүй хүн дээ. Эсүүл зүүдэлсэн зүүдээ санадаггүй юм болов уу. Харин тэр зүүдийг сайн санаж байсийм даа. Би айлын ууган хүү болж мэндэлсийн. Бас ч гүү 4 дүүг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүү. Ах байх жаргал зовлонг амссандаа би дэндүү жаргалтай байдгийн. Гэхдээ заримдаа би хэр хүү байсийм болоо гэж бодогдох боллоо.
Бага нас маань шилжилтийг үеийг туулсийн. Миний үүрэг бол өглөө босоод өдөр болгоныхоо картны талхыг өдөр болохоос өмнө олж авах. Аймаар шахцалдаан дунд арай гэж олж авдаг байж бил...

2010-10-25

Миний хэлдэг бас хийдэг зүйлс....

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Түүх ....
Нэгэн халуун дулаахан оронд  ядуухан гэр бүл 2 хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэд амьдрахын эрхээр хотын захад мод цаас, шил оруулан 2 давхар ноорхой байшин барьж. Аав нь хог түүж гэр бүлээ тэжээн, эхнэр нь хоол унд хийж хөвгүүдээ харан гэртээ өнжинө. Нэг удаа нөхөр нь гэртээ эртхээн иртэл эхнэр нь гадаа хоол хийж байх юм гэнэ. Харин хөвгүүд 2 давхартаа унтаж байжээ. Гэнэт хэн нэгэн хүүе цаана чинь гал гэхийг сонсжээ. Яаран хартал өөрийнх нь гэр шатаж байжээ. Хамгийн түрүүнд хөвгүүд нь гэрт унтаж байгаа нь санагдаад гүйн ороод хөвгүүдээ нэг нэг гартаа тэвэрээд буцаад гарах гэтэл дээвэ...

2010-08-11

Таалагдсан шүлэг

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн

Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно


Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох ю...