Аргалд явжээ..

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

Саяхандуу ээжийгээ аргалд явжийнэ гэж зүүдлээд. Би ч нээх их зүүдэлдгүй хүн дээ. Эсүүл зүүдэлсэн зүүдээ санадаггүй юм болов уу. Харин тэр зүүдийг сайн санаж байсийм даа. Би айлын ууган хүү болж мэндэлсийн. Бас ч гүү 4 дүүг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүү. Ах байх жаргал зовлонг амссандаа би дэндүү жаргалтай байдгийн. Гэхдээ заримдаа би хэр хүү байсийм болоо гэж бодогдох боллоо.
Бага нас маань шилжилтийг үеийг туулсийн. Миний үүрэг бол өглөө босоод өдөр болгоныхоо картны талхыг өдөр болохоос өмнө олж авах. Аймаар шахцалдаан дунд арай гэж олж авдаг байж билээ.
Ээж маань хайр нь гаднаа хал нь дотороо тийм л нэгэн монгол хүн. Аав маань гэртээ дэндүү ихээр үзэгддэггүй байсан болохоор ээж маань гэрийн эзэн, эзэгтэйн үүргийг мөнгө олохтой хамтад нь үүрдэг байсийм. Тэгээд яалт ч гүү амьдрахын эрхээр би дүү нарыгаа хүмүүжүүлэх бас хоол ундыг авах, сард нь хүргэх, бас санхүүд нь туслах гээд нилээдгүй ачаатай, хариуцлагатай хүн болж өссийн. Хэдийгээр ухамсар хүмүүжил маань сайн байсан ч хүүхэд болсийм хойно би сахилгүйтэх нь энүүхэнд байлаа. Ээжийгээ бидний төлөө ямар их хөдөлмөрлөж байгааг харахдаа ээждээ аль болохоор нөмөр нөөлөг тус нь болох гэж хэрэндээ л мэрийдэг байсийн. Харин ээж маань энэ бүхэнд миний хүү том болжийно доо гэхээс өөрийг хэлдэггүй байлаа. Нэг удаа хэдэн найзуудтайгаа нийлээд би ээждээ ч хэлэлгүй хөдөө зугаалганд явчихваа./дэндүү хөөрүү байсан болохоор, хөөрсөндөө хэлэхээ мартчихгүй юу/
3 хонож ирчихээд ээждээ хэлээгүйгээ санаад айгаад гэртээ харилгүй найзындаа дахиад 2 хоночихов. Эцэст нь ээж маань намайг ирснийг найзындаа байгааг мэдэлгүй хаачихав. Дүүг маань явуулж намайг дуудуулсан байгаам.
Гэрийнхээ үүдэнд хаалгаа яаж цохих, ээж ирээд намайг яаж хэлж хаанаас цохиж зодох хийгээд түүнээс хэрхэн бултахаа төсөөлөн зогсох надад тэр хэдэн хором ямар удаан санагдсан гээч.  Зүрх алдан зогсож зогсож хаалга тогшиход ашгүй дүү маань хаалга нээж өглөө. Том өрөөнд юм оён суух ээждээ юу хэлэхээ мэдэхгүй хий дэмий л үүдэнд зогсох намайг харсан ээж маань юуу ч хэлэлгүй уйлсийн. Ингэснээс намайг зодсон бол би хамаагүй бага зовох байсан байхгүй юу.. Ээжийгээ тэврэн хамт уйлахдаа би анх удаагаа ээждээ хайртайгаа хэлсийн.
Магадгүй ингэж би өнгөрсөн он жилүүдэд ээждээ хүссэн ч хэлж чаддаггүй байсан үгээ хэлсийн. Тэр явдалаас хойш ээждээ хайртай үргэлж хэлдэг болсийн.. Мөн зав гарвал дандаа зургаа авхуулдаг болж билээ.

Харин саяны зүүдээс болоод хэдэн өдөр сэтгэл тавгүй л явна. Ажил амьдралын эрхээр хүү нь тусдаа гаран аавын гэрээс холдсноос хойш нилээн он жилүүд явчихаж. За яадгий энэ ажил ямар хамаатай ийн. Ээжрүүгээ явий. Очиод сайхан тэвэрч аваад аавынхаа гэрт нэг хоний. Аргалд эргэж ирэхээргүйгээр явахаас нь өмнө сэтгэлээ дүүртэл цаг өнгөрөөхсөн.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Насыг тэмдэгтээр буулгасныг л тоо гэх байх даа.
Заада мэдкүээ ямар ч байсан надаас дүү байх гэж бодоо л соррий андуурсан бол ярзайтал инээх
бичсэн Zurai цаг: 13:32, 2010-10-28 | Холбоос | |
Зурай эгээ нь хэдтэй болоод надыг өөрөөсөө дүү болгоод л байна даа.

Би нь насыг бол тоо гэж хэлсийшд. өөрийгөө танилцуулган дээрээ дуртай хүндтэй онцгой гсн насаа л бичсийн. smug баяртай байна баяртай байна
бичсэн Бахархал цаг: 13:19, 2010-10-28 | Холбоос | |
Оон 20 биш юм уу, хоьж болдоггүй 20н насаа гэж. надаас доош үе талханд очерлож амжсымуу. Ижийдээ эрүүл саруул явж байгаагаа л дуулгаад, сайн сайхан амьдарч байвал болоодоо хө. Бас тэгтлээ их санаад хэрэггүй ээ, бэтгэрчих шиг.
бичсэн Zurai цаг: 13:12, 2010-10-28 | Холбоос | |
Нас бол юуг ч өгүүлэхгүй ээ. 20 гэдэг бол зүгээр л тоо. Миний нас бол тэрнээс дээш. Харин би хорь гэдэг насаа онцолдгийн. Тэнд миний амьдралын хамаг л том шийдвэр сонголт болсийн... баяртай байна ирмэх
бичсэн Бахархал цаг: 11:43, 2010-10-28 | Холбоос | |
би бас гайхаад байгаа юм, фрофайл нь надтай ойролцоо харагдаад тэгсэээ майр амьдрал яриад хэхэ
бичсэн upshot_gp цаг: 11:28, 2010-10-28 | Холбоос | |
Бахархал аа чи тэгэхэд 90-91 оны үед хэдтэй байсан юм бэ? одоо 20-тойн биш үү? би эргүүтээд байна уу ккк
бичсэн sitgel цаг: 11:26, 2010-10-28 | Холбоос | |
Болдогсон бол ээждээ ганц сайхан загнуулахсан. Ядаж загнаж байгаа дууг нь сонсож сэтгэлээ нэг хуурахсан...
бичсэн Зочин цаг: 20:52, 2010-10-27 | Холбоос | |
инфлаци 325д хүрдэг муу ёрын үе үү, хэхэ...бас нэг дурсамж л байгаа биздээ smug
бичсэн эгэлхүн цаг: 17:21, 2010-10-27 | Холбоос | |
Талх картын бараанд бараг л 91-22 шилжих жилд орсийн. хүмүүсийн гарт мөнгө байсан ч дэлгүүрт давс л байсан.

Манай гэр 5 ам бүлтэй байсан болохоор өдөр 2 талх авах нормтой байсийм. хамгийн аймаар оочир талх сүү, махан дээр байсандаа тэр үед... санаа зовох
бичсэн Бахархал цаг: 17:12, 2010-10-27 | Холбоос | |
хэдэн оны үйл явдал ярьж байна, лавдаг талх хямд байсандаа 95н он ч юмуу?
бичсэн upshot_gp цаг: 16:54, 2010-10-27 | Холбоос | |
Ejiigee buur sanachihlaa, eejtei hun gedeg goe shuu, bi kartnii talhand ochirlood uhaan aldaj bsan hun harsan gehdee bi guriij bgaad l talhaa avdag bsan daa gej, bas l aav min gertee barag l bdaggui bsan daa,
Argald yavsan eejii min ta
Arai denduu udlaa shuu dee geeed neg goeduu ayastai duu bdag tee

бичсэн sitgel цаг: 16:51, 2010-10-27 | Холбоос | |
@Ап: би дийлэнхдээ аавын тухай бүүр тодруулбал эрчүүдийн тухай ярьдагийн. гэхдээ энэ удаа ээжийн тухай ярьна. баяртай байна баяртай байна
бичсэн Бахархал цаг: 14:53, 2010-10-27 | Холбоос | |
аргалд явна гэдэг нь Хэзээ ч иргэж ирэхгүйгээр холоо явахыг хэлдэг монгол үгшд.

@Мар2. баярлалаа андаа. зүрхэнд минь ойрхон байх тэдэнтэйгээ үргэлж л хамт байхсандаа тэ баяртай байна
бичсэн Бахархал цаг: 14:52, 2010-10-27 | Холбоос | |
ээжийн тухай битгий ярь rolling eyes
бичсэн upshot_gp цаг: 14:50, 2010-10-27 | Холбоос | |
yavdaa and min. argald yav. eejteigee bai. argald yavah aztai huugiin huvid. bi eejiigee bagadaa aldsan. dehdee odoo hurtel hairtai тэврэлт
бичсэн MAR2 цаг: 14:48, 2010-10-27 | Холбоос | |



:-)
 
xaax