Миний хэлдэг бас хийдэг зүйлс....

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Түүх ....
Нэгэн халуун дулаахан оронд  ядуухан гэр бүл 2 хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэд амьдрахын эрхээр хотын захад мод цаас, шил оруулан 2 давхар ноорхой байшин барьж. Аав нь хог түүж гэр бүлээ тэжээн, эхнэр нь хоол унд хийж хөвгүүдээ харан гэртээ өнжинө. Нэг удаа нөхөр нь гэртээ эртхээн иртэл эхнэр нь гадаа хоол хийж байх юм гэнэ. Харин хөвгүүд 2 давхартаа унтаж байжээ. Гэнэт хэн нэгэн хүүе цаана чинь гал гэхийг сонсжээ. Яаран хартал өөрийнх нь гэр шатаж байжээ. Хамгийн түрүүнд хөвгүүд нь гэрт унтаж байгаа нь санагдаад гүйн ороод хөвгүүдээ нэг нэг гартаа тэвэрээд буцаад гарах гэтэл дээвэрийн шатаж буй мод унаж ирээд нэг гарыг нь цогоороо түлж, цочсон аав гараа сэгсэрэхдээ бага  хүүгээ унагаатал тэр нь галын голомт руу доош унажээ. Аав гарт үлдсэн хүүгээ гадаа арайхийн гаргаад галд унасан бага хүүгээ авах гээд эргэтэл гадаа цугласан улс хориглон дотогш оруулсангүй. Хүүгийнх  "ААВАА НАМААЙГ АВРААЧ ЭЭ" гэж орилох  дуу нь аажимдаа суларан суларсаар тасарчээ.

Нүдэн дээрээ хүүгээ аварч чадалгүйгээр галд алдсан ААВЫН зүрх сэтгэл
Аавдаа авруулж чадаагүй үхсэн хүү хоёрын хэнийх нь сэтгэл илүү өвдөх бол....

энэ дэлхийд ганцаар бас нүцгэнээр ирдэг.
Энэ хорвоогоос буцахдаа ганцаар бас нүцгэнээр буцна.... гэдэг үгийг хаа нэгтэйгээс сонссон санагдана.

Хэдэн жил хараагүй Хүү болох надыг  гэртээ ирэхэд нь удаан хүлээсэн Аавын сэтгэлийнх нь нар нь гарч том болсон хүүгийнхээ хацарыг үрчийж харласан 2 гараараа чичирэн байж бариад үнэрийг нь хэзээ ч мартахгүйгээр үнэрлэн ашгүй дээ миний хүү сайн явж ирэв үү хэмээгээд  хоол унд, цай цүү болоход нь хүү ёооё гэртээ ирээгүй үнэхээр уджээ, Ааваа хүү нь гарч найзуудтайгаа уулзчихаад ирий, аягүй бол өнөөдөртөө ирэхгүй байх шүү гээд гарлаа.

Гэртээ очихдооминий хамгийн түрүүнд хийдэг бас хэлдэг үгнүүд. Удаан хүлээсэн аав, ээжээсээ илүү удаан уулзаагүй найзууд минь надад үнэтэй юм шиг. Албомоо үзэхээр найзуудтайгаа тэврэлдэн авхуулсан зургууд зөндөө байх ч Аав, Ээжийгээ тэвэрээд авхуулсан нь ховорхон.

Одоо Аав ээжтэйгээ тэвэрэлдээд ханатлаа зургаа авхуулах юмсан....


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Гэхдээ одоо би ухаажсан бас томоожсон кккккк smug
бичсэн Бахархал цаг: 12:19, 2010-10-28 | Холбоос | |
амьдрал түүх амьдрал түүх амьдрал түүх .... амьдрал үргэлжилсээр л түүх давтагдсаар л ......
бичсэн Zurai цаг: 12:16, 2010-10-28 | Холбоос | |
уулын мод урттай богинотой гэдэг... эргэлзэх
бичсэн upshot_gp цаг: 19:22, 2010-10-25 | Холбоос | |
тээст
бичсэн Бахархал цаг: 15:43, 2010-10-25 | Холбоос | |
Аймаар юмаа. Би болохоор аав бус би үхсэн бол амар байхгүй юу гэж аавынхаа тухай бодох бүртээ сэтгэнэ гээч. Хайртай хүнээ үхэхийг харсанд орвол өөрөө чадарсан нь дээрээ.
бичсэн LetMaidar цаг: 15:43, 2010-10-25 | Холбоос | |



:-)
 
xaax