Таалагдсан шүлэг
бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн
Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно
Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан
Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхнуудыг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж хүзүүний зүүлт хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан
Тоос татуулан өнгөрөх хулангийн сүрэг шиг залуу нас минь удахгүй дуусаж
Тогтоол ус шиг намуухан мэлтэгнэх он жилүүд надад ирнэ
Усны мандалд омголон хулангийн бүлээн уруул хүрэхэд дурсамжийн цагариг дугуйрч
Улбар ганц навчны ойчих чимээнд сэртхийн цочих
Удахгүй надад ирэх уйтгараар дүүрэн тогтоол ус мэт он жилүүд
Тал дүүрэн ургасан гоо цэцэгсийн дээгүүр эрвээхэй шиг нисэж өнгөрөөгүй
Таалж дэргэд нь өвс мэт дуугүйхэн ганхаж гуниг хураасан залуу нас минь
Тэнгэр эсгэх шувуудын далавчны салхи шиг хаа нэгтэй сарнина
Тэгээд надад тэмдэглэлийн дэвтэрийн шаргал хуудас шиг тийм өдрүүд үлдэнэ
Тэртээгээс над руу үлээх дурсамжийн салхи мэт намуухан он жилүүд
эх үүсвэр нь http://www.facebook.com/note.php?note_id=401980418286 бий

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
бичсэн Хүслийнжигүүр цаг: 11:29, 2010-08-12 | Холбоос | |
Сэтгэлийн утсыг хөндсөн шүлгүүнүүд байх чинь таалагдаж байна.
бичсэн Боорчи цаг: 20:40, 2010-08-11 | Холбоос | |
Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
энэ хэсэг майр таалагдсан
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
энэ хэсэг майр таалагдсан
бичсэн Хүслийнжигүүр цаг: 18:52, 2010-08-11 | Холбоос | |